01.06

ЦЕГ-ын 1 сарын 05 -ний мэдээлэл

Улаанбаатар хотын хэмжээнд 01-р сарын 05-ны өдрийн 05:00 цагаас 01-р сарын 06-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 4201 дуудлага хүлээн авснаас  гэмт хэргийн 167, зөрчлийн 1142, Зам тээврийн ослын 290 байсан ба мэдээллийг  шалгахад, гэмт хэргийн шинжтэй 87-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. 

Мөн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст тус сумын 3-р багт авто машин шатаж байна гэх мэдээлэл ирсний дагуу Цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, а/ч Ж.Түмэндэмбэрэл, жижүүрийн жолооч а/ч Б.Нямдаваа нар дуудлагын дагуу очиход иргэн Одбаяр өөрийн эзэмшлийн авто машинд угаартсан байдалтай байсныг машинаас гарган эмнэлэгийн анхны тусламж үзүүлж амь насыг нь аварчээ.

www.TOP.mn