12.10

Дуучин Р.Дэлгэрмаа бариста болжээ

Дуучин Р.Дэлгэрмаа кофе шоп ажиллуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл дуучин бүсгүй кофе шопоо зөвхөн гаднаас нь удирдах бус дотор нь орж ажиллахыг хүссэн бололтой. Тиймдээ ч бариста болохоор шийдсэн гэнэ. Энэ талаар тэрбээр "Бариста хүүхдүүдэд ажил гарсаан. Би бариста болсон хэ хэ... Жаахан будилаад л аяар гайгүй болно байгаа" гэжээ. Ямартай ч дуучин бүсгүйн бэлдсэн амтат кофег уухыг хүсэгчид кофе шопоор нь зочлох биз ээ.