12.12

Т.Амина фенүүдийнхээ аз жаргалтай мөчийг клипэндээ мөнхөлнө

Дуучин Т.Амина тун удахгүй шинэ уран бүтээлээрээ фенүүддээ бэлэг барихаар шийджээ. Ингэхдээ тэрбээр фенүүдээ уран бүтээлийнхээ нэг хэсэг байлгахыг хүссэн аж. Тодруулбал, дуучин бүсгүй нэгэн гайхалтай хайрын тухай уран бүтээл хийж байгаа бөгөөд клипнийхээ зургийн цомогт фенүүдийнхээ хайртай хүнтэйгээ хамт авахуулсан зургуудыг багтаахаар шийдсэн байна. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн юм. Хэрвээ Т.Аминагийн дуунд дуртай хүмүүс байвал түүний цахим хуудсаар өөрийн хайртай хүнтэйгээ хамт авахуулсан зургуудаа илгээж болох гэнэ.