12.17

Зохиолч Д.Төрмөнхийн бүтээл Энэтхэгт хэвлэгдэв

Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотын төв хэсэгт оршдог “Үндсэн хуулийн Ордон” хэмээх сүрлэг том барилга 2018 оны 12 дугаар сарын 13-ний  их үдэд хөл хөдөлгөөн ихтэй байв. Зохиолч Д.Төрмөнхийн бүтээл “Миний мэдэх Ерөнхийлөгч Х.Баттулга”-ийг энэтхэгийн “Харананад буукс пабликэшнс” хэвлэлийн газар англи хэлнээ хөрвүүлж, хэвлэснээ олон нийтэд толилуулах “Номын хурим” тэнд болов.
Тус улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яам“Дели хотын судлаачдын бүлэг”, “Монголын анд нөхөд” зэрэг төрийн бус байгуулагатай хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд  Энэтхэг улсын парламентын гишүүд, төр, засгийн газрын  байгууллагууд, урлаг, соёл, бизнесийн  салбарын төлөөллүүд,Монгол улстайажил хэргийн холбоотой, талархан дэмждэг, элгэмсүү дотно ханддаг олон хүн хуран цугласны дотор Энэтхэгийн парламентад төсөрхөн байгуулагдсан Энэтхэг,Монголын найрамдлын бүлгийн тэргүүн Р.Л.Катария, эл бүлгийн гишүүд,“Дели хотын судлаачдын бүлэг”-ийн ерөнхийлөгч В.Жолли,Дели хотын мэр Н.Чаули,“Харананад буукс пабликэшнс” хэвлэлийн газрын эзэн Н.Кумар, “Индиа Эмпайр” сэтгүүлийн эрхлэгч С.Чакарборти, монгол судлаач др. Ш.Сони зэрэг олны танилэрхэмүүд мялаалгын үг хэлж дээрх номын талаар болон Монгол орон, монголчууд,Энэтхэг,Монголын  найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааны талаар дотно сэтгэлээ хуваалцаж халуунмэндчилгээ дэвшүүлэв.
Эдийн засаг ньэрмүүн хурдтай хөгжиж байгаа,тэрбум илүү хүн амтай,  Энэтхэг  улс ардчилсан Монгол улстай төрийн тэргүүнээр нь дамжуулан уламбүр ойртон дотно танилцах боломжийг зохиолч Д.Төрмөнхийн “Миний мэдэх Ерөнхийлөгч Х.Баттулга “ном олгож байгааг  тэд дурдажангли хэлээр уншигчдын хүрээнд энэ ном эрэлт ихтэй байх болно гэдгийг цохон тэмдэглэв.

Эмх цэгцтэй, зохион байгуулалт сайтай ёслолын энэхүү арга хэмжээнд  цугласан хүмүүс Монгол улсын ЭСЯ-наас эрхлэн хэвлүүлсэн  “Моди үзэгдэл”,”Монгол Хөх тэнгэрийн орон”, “Монгол,Энэтхэг-оюун санааны хөршүүд” номнууд хийгээд энэтхэгийн сонин хэвлэлд нийтлэгддэг өгүүллүүдээр танил болсон тус ЭСЯ-ны ажилтнуудилтгэл айлтгалаахинди хэлээр хэлдэг, санаа бодлоо  цэгцтэй илэрхийлдэг, идэвх зүтгэлтэйхэмээнөөр зууртаа   хүүрнэх нь чихэнд эерүү,сэтгэлд таатай сонсогдох бөгөөд “Миний мэдэх ерөнхийлөгч Х.Баттулга” номынгэрэл зургуудаар бэсрэг үзэсгэлэн дэлгэснийг уншигчид үзэжсонирхов.

“Харананад буукс пабликэшнс” хэвлэлийн газар киноны авьяаслаг уран бүтээлч төдийгүй туршлагатай сэтгүүлч, зохиолч Д.Төрмөнхийн “Миний мэдэх ерөнхийлөгч Х.Баттулга” номыгангли хэлнээ хөрвүүлж ийнхүүхэвлэсэннь уг номыг англи хэлээр уншигчдын хүртээл болгоодзогсохгүй, Азийн Монголын амьдрал, ажил үйлсийг сурталчлан таниулж, газар газрын аялагч жуулчдыг  “Хөх тэнгэрийн  орон”-ддаллан дуудах буй заа.