01.09

Г.Оюунгэрэл: Дотуур хувцсыг ингэж сурталчлахгүй ээ

“Боловсрол” суваг телевизийн зохион байгуулж буй MNTM нэвтрүүлгийн ээлжит дугаарын зураг авалт олон хүний дургүйцэл, эгдүүцлийг хүргээд авчээ. Тэдний дунд Азийн топ модель Г.Оюунгэрэл ч багтжээ. Тэрбээр “Дотуур хувцсыг ингэж сурталчлахгүй ээ. Арай биш байна. Илүү нандин байж гоё харагдмаар юм. Энэ оролцогч охидод ямар буруу байх вэ. Хий гэсэн даалгаврыг биелүүлж байгаа. Муу зураг авалт байна аа. Зургийн хувьд ямар ч мессэж алга. Бас дотуур хувцас чинь гоо зүйг илүү сайхнаар харуулахгүй бол их буруу хандлага гаргадаг. Моделиудыг их буруугаар бичих юм. Эдэнд үнэхээр буруу байхгүй. Магадгүй ийм зохиолтой даалгаврыг хийхэд хэцүү байсан байх. Би л лав ийм үед ямар поза авахаа ч мэдэхгүй юм байна. Монголд ийм байдлаар л загварыг ойлгож байна. Үнэхээр харамсалтай” гэх зэргээр шүүмжлэл, сэтгэгдлээ илэрхийлжээ.