01.29

Виктория Бекхэм ”Reebok”-тэй хамтрав

Дизайнер Виктория Бекхэм "Reebok" брэндэд зориулан спорт хувцасны цуглуулга гаргажээ. Тэрбээр "Би аль эртнээс л өөрийн цуглуулгадаа пүүзний загвар нэмэхийг хүссээр ирсэн. Гэхдээ спорт гутал гэдэг тусгай стандартын дагуу хийгддэг зүйл учир би энэ чиглэлээр мэргэшсэн, нарийн мэдлэг туршлагатай брэндтэй хамтрахыг зорьсон" хэмээн шинэ цуглуулгынхаа танилцуулгын үеэр хэлжээ. Энэхүү цуглуулгадспорт цээживч, оёдолгүй леггинс, ханцуйгүй юүдэнтэй цамц, сагсчдын өмсгөлөөс сэдэвлэсэн өргөн өмд, футболка, куртка, пүүз ба үүргэвчтэй цүнх зэрэг олон төрлийн хувцас багтсан бөгөөд "Reebok" брэндийн вебсайтаар худалдаалагдаж байгаа юм байна.