43 настай бэйсболчин Алекс Родригес, 49 настай нэрт дуучин Женнифер Лопес нар сүй тавиад байгаа билээ. Тэгвэл хос хэдийнэ хуримандаа бэлдэж эхэлсэн бөгөөд хамтдаа амьдрах харшаа ч зэхсэн гэнэ. Тодруулбал, тэд АНУ-ын Калифорни мужийн Малибуд 6,61 сая долларын үнэтэй тансаг байшинг худалдан авчээ. Нийт 410 хавтгай дөрвөлжин метр талбайтай гурван давхар байшинд тэд амьдрахаар болсон байна.