06.23

Сураггүй болсон малчин залуу усанд осолдсон байжээ

Ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо орж, үерийн аюултай байгаа учраас малчид, иргэд цаг агаарын мэдээллээ авч, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн 14 дүгээр зөрлөг тус сумын харьяат 18 настай малчин зургадугаар сарын 21-ний өдрийн 14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.22-ны өдрийн 11:05 цагт тус багийн “Их наран” гэдэг газраас /сумын төвөөс зүүн урд зүгт 85 км-т, үерийн усанд осолдсон байдалтай/ цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.