Автобус-3" ХХК-ны "Daewoo bus-106" маркын автобусны жолооч Л согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргажээ. Тэрбээр Баянзүрх дүүрэгт хөдөлгөөнд оролцож байгаад Т.марк, королла, приус маркын автомашинуудыг мөргөсөн байна. Автобус-3 ХХК-ийн буруутай үйлдэл гэж үзэж буй бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг ажилд гаргасан гэж цагдаагийн байгууллагаас мэдэгджээ.