Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Ноён уулыг ухуулахгүй хэмээн нутгийн иргэд болон “Босоо хөх монгол”, “Ноён уулаа аваръя” ТББ хөдөлгөөнүүд нэгдэн өлсгөлөн зарлаж, улмаар ууланд нь очиж ухуулахгүй байх эсэргүүцлээ илэрхийлээд байгаа.
Гэтэл “Сэнтерра Гоулд” компанийн зүгээс ухаж, алт эрдэнэсийг нь авахаар улайран дайрч, улмаар Ноён уулыг тойруулан хашаа хатгаж, мөн хиймэл нуур цутгаж, далан байршуулсан байдалтай байгаа төдийгүй олон харуул хамгаалагч нарыг хараа хяналтаа сайжруулахыг компанийн зүгээс үүрэгдсэн гэх мэдээлэл гараад байна.
200 сая ам,долларын төлөө Монгол Улсын олон зуун жилийн түүх, Хүннүгийн булш, 13 хааны булшийг ухаж сэндийлэх гээд байгаа нь Монголын цаашлаад нутгийн ард иргэдэд таалагдахгүй байгаа юм.