Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь хилийн цэргийн 0101 дүгээр ангиас зэвсэглэсэн хоёр цэрэг оргосон хэрэг өчигдөр орой гарсан билээ.
Тэд цэргийн ангийн машин хөлөглөн зугтсан бөгөөд тэдний Сэлэнгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж барьсан байна. Оргодол цэргүүд өөрсдийг нь зогсоох гэж оролдсон цагдаагийн машиныг мөргөсөн тул цагдаагийн албан хаагчид тусгай техникийн тусламжтайгаар зогсоосон бөгөөд одоогоор ямар учраас зугтаж, зэвсэглэн машин хулгайлах болсныг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Хил хамгаалах ерөнхий газраас шуурхай мэдээлэл хийхээ мэдэгдэв.
www.TOP.mn