Дэлхийн их сургуулиудын аварга шалгаруулах 36 дахь удаагийн МЭТГЭЛЦЭЭНИЙ тэмцээнд монгол улсын баг анх удаагаа Отгонтэнгэр Их сургуулийн багш Ү.Амарбат, оюутан Г.Энх-Үйлс нар Грекийн Тессалоники хотыг зорьсон. Дэлхийн 100 гаруй орны 400 баг оролцох тус тэмцээнд Монгол улсаас анх удаагаа оролцсон бөгөөд ОТИС, JCI прогресс, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимаас дэмжин бэлтгэл хийсэн байна.
Энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээний үеэр “Дэлхийн мэтгэлцээний зөвлөл”-д “Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим” гишүүнээр элсэж батламжаа гардан авч энэ онд дэлхийн хэмжээний гурван их сургуультай харилцаа тогтоон хамтран ажиллахаар болжээ.
www.TOP.mn