01.07

20 жилийн мөрөөдлөө биелүүлхээр шулууджээ

Ахмад хилчин, бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэн өөрийнхөө хорин жилийн мөрөөдлийг шинэ онд биелүүлэхээр зорьсон билээ. Тэрээр бүтэн жилийн хугацаанд Монгол орныхоо хилийн цэгүүдээр нийтдээ 8752 км газар явган алхаж тойрохоор зориг шулуудаж, энэ сарын 4-нд Улаанбаатар хотоос хөдөлсөн юм. Тэрээр өдөрт 25 км алхах зорилт тавьсан. 

Өчигдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн урагш

60 км-т д.т.д 1778 метрт оршдог Шилийн богд ууланд амжилттай гараад байна.

Ахмад хилчин, бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэн нь монголын хүн ардад нийгмийн эрүүл мэндийг түгээн дэлгэрүүлж, эрүүл идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг өөрийн биеэр, тэсвэр хатуужилтайгаар үлгэрлэн харуулж байгаа учраас Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс түүнийг “Нийгмийн эрүүл мэндийн элч” төлөөлөгчөөр өргөмжилсөн юм.

www.TOP.mn