01.08

Дуучин С.Хишигжаргалын цомог 1000 хувь

“Universe Best Song 2011” наадмын шилдэг оролцогч , поп дуучин С.Хишигжаргал “Iam Khishigee” анхны бие даасан цомгоо гаргалаа. Цомгийн ерөнхий продюсероор дуучин Ангирмаа ажиллаж дуу бичлэгийг Dashka Studio, Mashroom Studio, Ocean Grey production дээр бичүүлжээ.

Цомог нь нийтдээ “Хайрын совин”, “ Зуны дурлал”, “Чамд орхисон хайр” “Хөлөрсөн цонх”, “Өөрийгөө мэдэр”, “Тал нутаг”, “Дүрэмгүй алхаа”, “I wish”, “Angel”  нийт 9 дуу, нэмэлтээр “Хөлөрсөн цонх ” дууны дан хөгжмийг багтаажээ.

Монголын Үндэсний чарт, “Hi Fi”  медиа групп, 102,5  радио уг цомгийг 2015 оны “Шилдэг поп” цомог хэмээн нэрлэсэн байна.

“Чамд орхисон хайр” классик поп стилийн дуу нь “Үндэсний чарт”-д 2015 оны 2-р сард 5 долоо хоног тэргүүлсэн
“Хөлөрсөн цонх” old school , поп R and B стилийн дуу нь “Үндэсний шилдэг 50 дуу”-ны 21-т шалгарсан
“Тал нутаг”  дуу нь 2015 оны Үндэсний шилдэг 50 дуу”-ны 6-д шалгарчээ.

“I am …Khishgee” нэрний 3 цэг нь өөрийгөө энэ цаг мөчөөс эхлэн илүү хүчтэйгээр танилцуулж, илэрхийлж тодорхойлж байна гэсэн утгаар тайлбарлаж , ...цааш  үргэлжлэх үгийг нууц хэлбэрээр үлдээж байна. Цомог энэ сарын 20-оос эхлэн “ITUNES” болон дэлхийн нэр хүндтэй бусад цахим хөгжмийн дэлгүүрт албан ёсоор байршуулж, 235 орны хаанаас ч онлайнаар худалдан авч, сонсох боломжтой болжээ. Нийт 1000 хувь хэвлэгдсэн уг цомог нь 12000 төгрөгийн үнэтэй худалдагдаж  байна.

www.TOP.mn