Өчигдөр Нийслэлийн БГД-ийн 15 хорооны 24 дүгээр байранд 20-25 орчим насны гурван залуу гэр рүүгээ орж явсан эмээг цахилгаан шат руу ороход нь гацаан дээрэмдэж, шатны уруу чирэн гар, хөлийг хугалсан хэрэг гарсан.
2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өндөр настан эмэгтэйг дээрэмдсэн бүлэг этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган 24 цагийн дотор илрүүллээ.
Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
www.TOP.mn