1999 онд Чили улсын хил орчмын Llullaillaco хэмээх уулын 6700 метр өндөр оргилоос гурван хүүхдийн мумми олджээ. Тэдний хоёр нь 15, 6 настай охидууд, нэг нь 7 настай хүү байв. Эдүгээгээс 500 жилийн өмнө эртний инкийн ёс заншлаар тэднээр тахил өргөсөн нь энэ.
Эртний инкийн тахилын ёсыг Capacocha хэмээн нэрийднэ. Энэ нь хамгийн хөөрхөн, эрүүл, чийрэг хүүхдүүдийг сонгон авч өндөр уулын оргилд аваачин хөлдөөдөг. Энэ ёслолд сонгогдох нь нэр төрийн хэрэг болно. Тэднийг мөнх цастай уулын оргилд, согтууруулах ундаа, мансууруулах ургамал өгөн, хонхор газар унтуулдаг. Үнэндээ тэд үхэж байгаа хэрэг биш бөгөөд, өвөг дээдэстэйгээ нэгдэн, өндөр уулын орой дээрээс тосгоноо харж хандах сахиусан тэнгэрүүд болно гэж Инкчүүд үздэг байсан.
Хүчилтөрөгч багатай хуурай агаар, цас мөс тэдний биеийг маш сайн хадгалсан байв. Тэднийг өнгөц харвал үхсэн гэж хэлмээргүй, харин унтаж буй гэмээр. Харин энэ зурган дээрх охин бол тэдний нэг бөгөөд 15 настай нь юм.
.jpg)

.jpg)

.jpg)
www.TOP.mn