01.11

Боловсролын сайд солигдоход ”ь” тэмдэг солигддог болжээ

Монголын боловсролын систэм гээч зүйл бараг л сонгуулийн санхүүжилтын тогтолцоо болчихсон гэлтэй. Бүх ном сурах бичгийг жил дарааллан шахуу тэр аяар нь өөрчилж хэдэн тэрбумаар зарлага гаргаж байна. 
Биднийг хүүхэд байхад "Цагаан толгой" гэж номыг 30, 40 жил өөрчлөлгүй ирсэн. Гэтэл сүүлийн үед жил бүр ерөнхий боловсролын номуудыг цэг таслал өөрчилсөний төлөө дахин дахин хэвлэдэг боллоо. Шинээр ном хэвлэхийн тулд цэг, таслал үсэг өөрчилж бизнес хийдэг болсон.

Тэр ч бүү хэл Боловсролын сайд солигдлоо төд удалгүй бидний хэлж заншсан зөөлний тэмдэгийг солиод л. 12-р анги, удахгүй 13, 14 гээд цаашаа хөвөрч өгөхийн байгаа биз. 

Ямар сайндаа л Я.Содбаатар гишүүн "Боловсролын хуулийг 17 удаа өөрчилсөн байна. Урт настай хууль гаргамаар байна" гэхэв дээ. 

Миний хүүхдүүд саяхан л  2-3 хан жилийн өмнө төрж байх шиг байсан. Одоо сургуульд орох болж байна, бэлтгэл бүлэгт бүртгүүлэх болсон гэх юм. Юу л болоод байна даа энэ чинь. 

Боловсролын системээр арай л дэндүү тоглож байна. 

www.top.mn