Канадын "Canadian Tire" компани өөрийн зардаг автомашины сэлбэг, ялангуяа аккумляторыг 40 хэмийн хүйтэнд ажрахгүй гэдгийг сурталчлах өвөрмөц арга сэджээ. Тэд автомашины кузовыг мөсөөр хийж асаан явуулж туршжээ. Ингэхэд машины эд ангиуд нь хэвийн, маш сайн ажиллаж байгаагаар сурталчилсан байна.
5 тонн мөсөөр урласан кузовтой машин цагт 20 км-ийн хурдтайгаар 1.6 км замыг хэвийн туулсан байна. Хэдийгээр энэ машин дээд амжилтын Гиннесийн номд орсон ч эргэж ирснийхээ дараа 40 цагийн хооронд хайлж орхисон байна.



Эх сурвалж: Монголын машин сонирхогчдын групп