Интерполоор эрэн сурвалжилагдаж байсан “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат болон “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг эрэн сурвалжилах ажиллагааг зогсоосон тухай мэдээлэл гараад байгаа билээ.
Энэ талаар Олон улсын цагдаагийн байгууллага Интерполын сайтруу орж үзхэд Ч.Ганбатын мэдээлэл хэвэндээ харин П.Бат-Эрдэнийн мэдээлэл “Identity unknown буюу мэдээлэл тодорхойгүй” гэж тэмдэглэгджээ.
“МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнийг Интерполоор өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхэлж эрэн сурвалжилж байсан юм. Эрэн сурвалжилах хүсэлтийг манай талаас гаргасан байдаг. Түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн болон мөнгө угаасан хэргээр шалгаж эхэлсэн тухай Олон Улсын Интерполын цахим хуудаст бичсэн байсан. П.Бат-Эрдэнийг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “МТЗ”-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон хуурамч гэгдээд буй “Samsung CT” corporation-ийн захирал нарын хэрэгтэй холбогдуулан шалгаж байсан юм. Улмаар мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан тул ийнхүү эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Түүнтэй хамт “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбатыг ч мөн Интерполоор эрэн сурвалжуулж эхэлсэн юм.


www.top.mn