Италийн 56 настай энэ эр анх 12 орчим жилийн тэртээ мэс засалчдад хандсан аж. Түүнээс хойшхи жилүүдэд тэрбээр элдэв пластик мэс ажилбар хийлгүүлж, эмэгтэй хүн болохын тулд 70 гаруй мянган евро зарцуулжээ. Үүнийг тэрбээр 15 наснаасаа хойш мөрөөдсөн гэдэг. Одоо тэрбээр өөрийгөө Фульвия Пеллегрино гэж дууддаг байна.
Мань хүн гэрлээд 32 жил болсон байна. Түүний эхнэр Мариза нөхрөө эмэгтэй хүн болохыг хүсэж буй гэдгийг мэдээд түүнийг дэмжсэн цорын ганц хүн нь гэнэ. Өдгөө тэд эгч, дүү хоёр шиг эв найртай амьдарч байгаа юм. 12 жилийн хугацаанд Пеллегрино биеийнхээ энд тэнд олон арван мэс ажилбар хийлгүүлж, тарилга тариулжээ. Гэсэн хэдий ч тэр гарсан үр дүнд тийм ч сэтгэл хангалуун биш байгаа бөгөөд өөрийн гадаад төрхийг “төгөлдөржүүлсэн” хэвээр байгаа аж.
Эх сурвалжwww.wikimon.mn