01.12

Жүжигчин Ж.Алтаншагай залуужихын тулд Холливудын хүүхнүүдийг дуурайж нүүрэндээ цус шахуулав

Арьсаа сайхан болгох, залуужих, үрчлээнээс салахын төлөө юуг ч туршихад бэлэн  байдаг хүмүүс бол Холливуд бүсгүйчүүд. Тэгвэл тэднийг дууриаж нүүрэндээ цус шахуулах эмчилгээг жүжигчин Ж.Алтаншагай хийлгэсэн байна.

"Миний ах атаман"  киноны дүрээрээ илүү танигдсан түүний хувьд бүсгүйчүүдээс ч илүүтэй гоо сайхандаа анхаарч эхэлсэн нь энэ. Түүний хийлгэж буй эмчилгээг PRP гэдэг бөгөөд өөрийнх нь биенээс 12 грамм цус авч тусгай вакум аппаратанд хийж, хоёр удаагийн эргэлтээр уг цусанд байх бүх төрлийн өсөлт ургалтын амьд эсүүдийг цэвэр тэжээлийн уурагтай хамт ялгадаг ажээ. Ингээд тухайн хүнийхээ нүүр хүзүү болон бусад шаардлагатай хэсгүүдэд тарьж хийдэг юм байна.

Ингэснээр арьс нөхөн төлжиж батга болон нөсөө толбо, шарх сорви ор мөргүй арилахын зэрэгцээ үрчлээ тэнийж, залуужин, арьсны өнгө цэвэрхэн толигор болдог гэнэ. Ийнхүү Монгол эрчүүд гоо сайхны эмчилгээнд орж, солонгосчуудыг дууриах эхлэлийг Ж.Алтаншагай тавив бололтой.

www.mnews.mn