1. Мал, амьтан, хүн, тээврийн хэрэгсэл, өвс тэжээл, агаар дусал, бэлчээр ус, ахуйн зориулалтай бараа бүтээгдэхүүн, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр шууд болон шууд бус замаар дамжин халдварладаг малын гоц халдварт өвчин болохыг мэдэгдэж байна.
2. Малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг мал, амьтанд байхдалд үе нь удаан үргэлжилж байгаа тулд мал халуурах, ноомойрох,шүлс гоожих тохиолдол илэрсэн үед яаралтай малын эмчид мэдэгдэх.
3.Хил залгаа аймаг сумдын малчдаас мал худалдан авах, борлуулах,тээвэрлэх, зөөвөрлөх үйл ажиллагааг шаардлагатай тохиолдолд малын эмчийн хяналтан дор хийх.
4.Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хөдөө ороннутгаас хот суурин газарт тээвэрлэх, тууварлах үед мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээтэй байх.
5.Малчид, иргэд нь алдуул, тавиул болон хулгайлагдсан малын талаар мэдээ мэдээллийг холбогдох төр захиргааны байгууллагад мэдэгдэх.
6.Зэрлэг ан амьтдын хөдөлгөөний байдалд тандалд хийж сэжигтэй зүйл ажиглагдвал тухайн орон нутгийн багийн засаг дарга, малын эмч, байгаль хамгаалагч нарт яаралтай мэдэгдэх талаар малчид, иргэдэд сургалт сурталчилгаа хийх.
www.TOP.mn