Дэлхийн эрдэмтдийн хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар манай гариг дээр 1,1 сая төрөл зүйлийн шавьж бүртгэгджээ. Тэдгээрээс 2500 зүйл нь шумуул байдаг гэнэ. Шавьжнууд амьсгалах эрхтэн байдаггүй бөгөөд бүх биеэрээ амьсгалдаг байна. Бие гүйцсэн шавьжны хэмжээ 0.139 мм - 55.5 см, жин нь 70 гр хүрнэ. Шавж амьдралын олон янз бүрийн нөхцөлд амьдрах чадварыг хөгжлийн явцад олсон учраас тэдний биеийн бүтэц, эрхтнүүдийн гүйцэтгэх үүрэг маш олон янз болжээ. Шавжийн онцлог бол нисэх чадвартай болсон явдал юм. Маш олон зүйлийн шавж байгаль дээр их хэмжээгээр тохиолдох учир байгалийн биоцинозид асар их үүргийг гүйцэтгэнэ.
www.TOP.mn