01.13

Кэйти Перри, Орландо Блүүмтэй жиг ургажээ

Алтан бөмбөрцөг 2016 наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагааны дараах үдэшлэгийн үеэр дуучин Кэйти Перри, Британийн жүжигчин Орландо Блүүм нар олны харцнаас хол байсангүй. Тэд бие биетэйгээ илт сээтэгнэж, хоёул хамт байхыг илүүд үзэж байсан аж.

Эртнээс нэгнээ таних Кэйти, Орландо нар ямархан гээчийн харилцаа үүсгэсэн нь одоогоор тодорхойгүй. Тус наадамд зөгийн үүр хэлбэртэй үсний засалттай, ягаахан даашинзаар гоёсон дуучин бүсгүй 2012 он хүртэл инээдмийн жүжигчин Рассел Брандтай амьдарч байсан юм.

Харин Холливуудын “зүрхний хулгайч”нарын нэг царайлаг жүжигчин Орландо загвар өмсөгч бүсгүйчүүдийг таалдаг гэдгээрээ алдартай. Хамгийн сүүлд түүнийг Кендалл Женнертэй амрагийн холбоо үүсгэсэн гэх цуу өнгөрсөн 11-р сард гарсан юм. Гэвч дуулиан шуугианы эзэд үүнийг үгүйсгэсэн юм.

www.zaluu.com