01.14

Өнөөдөр болох үйл явдал

10 цагт

Хотын захиргаа төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дороос олгох "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн нээлт өнөөдөр болно. Иргэдийн цаг завыг хэмнэж, хүнд сурталгүй үйлчилгээгээ хурдан хугацаанд шуурхай авах боломжтой болж байгаа тус төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, нийслэлийн удирдлагууд, бусад албаныхан оролцоно.

11.00 цагт

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны "Нарантуул" худалдааны төвд Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтэс, Хэрэглэгчид үйлчлэх төв, Хорооны засаг дарга, хэсгийн ахлагч, цагдаа, Дэлхийн зөн олон улсын байгууллагтай хамтран "Гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх" өдөрлөг зохион байгуулна.

11:00 цагт

Санхүүгийн зах зээлийн хөгжил үндэсний хэмжээний форум зохион байгуулах гэж буйтай холбоотой Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Засгийн газрын 4-р байр /Санхүүгийн зохицуулах хороо/ 207 тоот өрөөнд болно.

11.00 цагт

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын нэг сая доллар мартсан гэх асуудлаар иргэн Т.Бат-Эрдэнэ мэдээлэл хийнэ. MN-Мэдээллийн төвд болно.

11:30 цагт

25 дугаар суваг телевизийн байранд (mongol news) хэвлэлийн хурал хийнэ. Тус хурлаар өмнө нь сарын турш Сүхбаатарын талбай дээр хийсэн дуугүй суултын талаар болон 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэх тэмцэлийн дараагийн шатны арга хэмжээий талаар мэдээлэл өгөх болно . MN-Мэдээллийн төвд болно

11.30 цагт

"Ирвэс хамгаалах сан"-ийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн амь насаа алдсан хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас  Хэвлэл, мэдээллийн төвийн мэдээллийн өрөөнд мэдээлэл хийх тул сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

12:30 цагт

АН-ын байранд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд батламж гардуулна. Харилцах утас: 94004402, 88028646, 99991931

www.TOP.mn