МУГЖ, дуучин Т.Ариунаа ийнхүү өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нэгэн. Тэрээр ийнхүү сэтгэлээ нээн бичжээ
1. Аливаа мэдлэг гүн болоогүй цагт хор тарьдаг, бага ярь! Хар хор тээж нүдэнд харагдахгүй үгэн үнс чулуудах хэнд ч хэрэггүй /Д. Сосорбарам/
2. Нүд үнэн чих худал гэдэг. Мэлмий гэдэг мэл гайхах сайхан зүйлийг цэлийтэл сайхан харахад зориулсан болохоос биш сүүдэр мэт харыг дагуулсан буртагийг сэр хийтэл харж НҮДНИЙ ГАЛ, СЭТГЭЛИЙН ИЛЧЭЭ унтраах хэрэггүй. / Т. Ариунаа/
3. Ухамсар ажиллахгүй цагт мунхаг хэвээрээ. ҮНЭН ХУДЛЫН дэнс, САЙН МУУГИЙН дэнс, АЧ ХОЛБОГДЛЫН дэнсээр дэнслэгдээгүй хэн нэгний сонссон зүйлээ харсан мэт ярих үлгэрийг бүү сонс! / СОКРАТ/
Хэл ясгүй гэдэг! Амны зоргоор ярьж болох, болохгүйг харж, сонсох, сонсохгүйг сонсож, таван мэдэрхүйгээ бохирдуулж, сэтгэхүйн цараагаа хуних юун! Тиймээс МОНГОЛЧУУД минь шинэ ондоо ӨРГӨН ДЭЛХИЙН ӨРГӨСИЙГ ТҮҮХЭЭР ӨӨРСДИЙНХӨӨ ГУТЛЫГ САЙТАР УЛЛАЯ! /өөрчлөлтийг өөрөөсөө.../
www.TOP.mn