“Victoria’s Secret”-ийн хамгийн алдартай моделиудын нэг, Өмнөд Африк гаралтай 27 настай Кэндис Свенпоул “Евагийн хувцастай” зургаа интернэтэд тавилаа.
Дотуур хувцас, усны хувцас сурталчлаад багагүй мөнгө олсон тэрбээр энэ удаад чармай нүцгэн зураг авахуулсан нь олон хүнд таалагджээ. Инстаграм хуудсандаа тавьсан уг зурагт 7.6 сая хүн үзэж, 300 мянга гаруй нь лайк дарж, 10 мянга гаруй сэтгэгдэл бичжээ.
Кэндис Свенпоул “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа бие галбираа төгс хадгалдаг нууцаасаа хуваалцжээ.

Тэрбээр “Би Нью-Йоркт хувийн дасгалжуулагчтай. Түүнтэй найман жил ажиллаж байгаа боловч дасгал сургуулилтууд байнга өөрчлөгдөж, өөр өөр дасгал хийдэг. Өдгөө би йог, пилатесаар хичээллэж байгаа. Эрч хүчтэй үед боксоор хичээллэдэг” гэжээ. Ажлын шаардлагаар нүүрээ зузаан будах шаардлага гардаг ч хамгийн гол нь орой цэвэрлэх нь чухал гэнэ. Энэ тухай “Би нүүрний будгаа арилгахдаа органик кокосын тос хэрэглэдэг. Үүн дээр коктейлээ нэмэхэд л арьс гялалзаад ирнэ. Кокосын тос бол хамгийн шилдэг бүтээгдэхүүн” хэмээжээ. Түүнчлэн 16 настай өөртөө юу гэж зөвлөх байсан бэ гэсэн асуултад “Хөмсгөө битгий зулгаа. Үсээ битгий буд. Нүдээ харлуулж бүү буд гэх байсан” хэмээн хариулсан байна.
www.mnews.mn