“Карибын тэнгисийн дээрэмчид” уран сайхны киноны тавдахь ангийн зураг авалт Австралид эхэлжээ. Энэхүү ангийг Хоаким Роннинг найруулж байгаа ба “Үхдэлүүд үлгэр ярьдаггүй” нэртэйгээр 2017 онд нээлтээ хийх юм. Кино зураг авалтын багт 400 гаруй хүн багтсан байна. Уг кинонд ахмад Жекийн дүрийг жүжигчин Жонни Депп бүтээж байгаа ба зураг авалтын үеэр гартаа бэртэл авч АНУ-руу буцсан байна. Хэдийгээр гол дүрийн жүжигчин байхгүй ч зураг авалт үргэлжилж байгаа аж.