Гарьд П.Сүхбат өнгөрч ням гаригт таалал төгссөн билээ. Тэгвэл түүнийг маргааш сүүлийн замд үдэх юм байна. Тэрээр үндэсний бөхийн улсын гарьд, 1990 оны чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Барселона-1992, Сөүл-1988 зуны олимпийн IV, V байрын шагналт, Бээжин-1990 Азийн наадмын аварга бөх, Монгол Улсын гавьяат тамирчин байлаа.