Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоон ноён оргилын нэг болох Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа ууланд нэгдүгээр сарын 13-ны амжилттай авирч гарчээ.
МУГТ Б.Гангаамаа далайн түвшнээс дээш 6962 метрийн өндөрт орших Аконкагуа ууланд Польшийн мөсөн голын замаар авирч гарахаар төлөвлөж байсан хэдий ч цаг агаарын байдал хүнд байсан тул замаа сольж энгийн замаар авирч гарсан байна.
Харин түүний хамтрагч Хонг Конгийн уулын гүйлтийн тамирчин бүсгүй 5000м орчмоос буцжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
.jpg)
www.mnb.mn