Япон улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд гурван жил хүртэлх хугацаатай олон удаагийн виз олгох шийдвэр гаргасан талаар Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Уг шийдвэрийг энэ оны наймдугаар сарын 10-наас хэрэгжүүлж эхлэх юм байна. Нэг удаа зорчиход 15 хоног хүртэл хугацаатай байх ба үндэсний энгийн иргэний үнэмлэхэзэмшигчдэд хамаарах аж. Ийнхүү чөлөөтэй зорчих болсноор Япон улс руу зорчих монгол жуулчдын тоо нэмэгдэж, худалдааны урсгал сайжрах цаашлаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм байна.
М.Энх
www.unen.mn