Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар Монгол улсад гадны 78 орны 6800 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт ажиллагсдын 35.4 хувь нь БНХАУ, 23 хувь нь БНАСАУ, 8.3 хувь нь ОХУ, 6.7 хувь нь БНСУ, 4.2 хувь нь АНУ, 3.4 хувь нь БНСВУ, 19 хувь нь бусад улс орноос байгаа аж. Гадаадын иргэдийн дийлэнх нь барилга, уул уурхайн салбарт ажиллаж байна. Мөн боловсролын салбар, боловсруулах үйлдвэрт ч ажиллаж байгаа аж. Мөн Вьетнам улсаас манай улсад хөдөлмөр эрхэлж байсан иргэд 2014 оноос 49.6 хувиар буурчээ.
Т.Болормаа
www.zaluu.com