01.18

Улаанбаатарт 28 градус хүйтэн

 2016 оны 01 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:    

Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр.   Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндий болон Хараа, Ерөө голын саваар 28-33 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 22-27 градус,  Алтайн өвөр говиор 6-11 градус, Өмнөговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна.  20-22 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. 

www.TOP.mn