01.19

Дуучин Э.Энхзол хуримын зар тараахаар зэхэж байна

"В" продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн, DZman-тэй хослон дуулдаг байсан Э.Энхзол гэх бүсгүйг урлагт дуртай түмэн сайн санаж байгаа биз ээ. Түүний хувьд "Киви" хамтлагийн экс гишүүн, DZman-ы экс хамтрагч гээд "экс" гэх тодотголтой зүйлс дэндүү олон үлдсэн.

Учир нь, тэрбээр хилийн чанадад хэсэг хугацаанд амьдарч, уран бүтээлээсээ хөндийрсөн билээ. Тэрбээр шинэ оны босгон дээр эх орондоо эргэн ирж, нөхрөө хүртэл олонд танилцуулаад амжсан.

Түүгээр ч зогсохгүй, уран бүтээлдээ эргэн орж байгаагаа ч зарласан. Тэгвэл түүний элэг нэгтнүүддээ барих гэнэтийн бэлгээр үүгээр ч зогсохгүй бололтой. Тодруулбал, тэрбээр тун удахгүй хуримын товоо олонд зарлаж, зараа түгээхээр зэхэж байгаа гэнэ шүү.

www.mnews.mn