01.19

Арилжааны банкууд ипотекийн зээлийн хүсэлт хүлээн авч эхэллээ

Орон сууцны ипотекийн зээл хэвийн үргэлжлэх хууль эрх зүйн орчин бий боллоо. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Иргэний хуульд нэмэлт оруулах тухай” болон “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн өөрчлөлтөөр иргэд ипотекийн зээлээр худалдаж авсан орон сууцаа бусдын өмчлөлд шилжүүлэх бол барьцаалагчаас зөвшөөрөл авна. Харин бусдад түрээслэх, хөлслөх зэргээр бусдын эзэмшилд шилжүүлэх тохиолдолд зөвшөөрөл авахгүй байх зохицуулалт хийсэн байна. Мөн арилжааны банкууд сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд ипотекийн зээлийн материал хүлээн авахгүй байсан бол өнөөдрөөс зээлийн материал хүлээн авч эхлэх юм байна.

Харин “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай" хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. Мөн Засгийн газрын хуралдаанаар ипотекийн 8 хувийн зээлийн хүүг 5 хувь болгох тухай асуудлыг хэлэлцэж, судалгаа түвшинд яригдаж байгаа юм байна. Хэрвээ энэ талаар Засгийн газрын тогтоол гарвал ирэх гуравдугаар сараас ипотекийн зээлийн хүү буурах боломжтой гэж үзэж байгаагаа Барилга хот байгуулалтын яамны төлөөллүүд мэдээлсэн юм.

Bloomberg tv