Их Британийн нэрт дуучин Адель дахин шинэ рекорд тогтоолоо. Түүний дөрвөн жилийн дараа буюу өнгөрөгч онд гаргасан шинэхэн цомог “25”-д нь багтсан “Hello” дуу youtube сайтын хамгийн богино хугацаанд хамгийн их хандалт авсан уран бүтээл болжээ.
Тодруулбал, “Hello” дууны клипийг яг одоогийн байдлаар тэрбум гаруй удаа үзсэн байна. Дуу тус сайтад тавигдаад 89 хонож буй ч, ийм хэмжээний амжилт гаргасан нь том амжилт юм.
Эдүгээг хүртэл youtube сайтад хандалтынхаа тоогоор хамгийн дээд амжилтыг Өмнөд Солонгос улсын дуучин PSY-ын хит дуу “Ганнам Стайл” эзэмшдэг бөгөөд тус дуу сайтад тавигдсанаасаа хойш 160 өдрийн дараа тэрбум хандалт авч байжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Даваа