01.20

2,25 их наяд төгрөгийн орон сууцны зээл шинээр олгоно

Өнгөрсөн оны 12 дугаар сард арилжааны банкуудад орон сууц шинээр худалдан авахыг хүссэн ард иргэдээс 2,28 их наяд төгрөгийн Ипотекийн зээл авахыг хүссэн өргөдөл ирүүлжээ. Банкууд эдгээр хүсэлтийг шалгаж үзээд 41660 иргэнд 2,25 их наяд төгрөгийн орон сууцны Ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. 

Мөн өмнө нь орон сууцны зээл авсан зээлдэгчид 839,6 тэрбум төгрөгийн зээлээ найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлтийг ирүүлжээ. Үүнээс банкууд 19463 зээлдэгчийн 583,4 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээл рүү шилжүүлсэн аж. 

Эх сурвалж www.wikimon.mn