Австралийн Мельбурн хотноо өнгөрөгч ням гарагт Энде Жексон хэмээх бүсгүй ихэрүүдээ төрүүлжээ. Гэвч тэрбээр төрөх хугацаанаасаа 11 долоо хоногийн өмнө нярайлсан юм.

Дутуу төрсөн нярайнуудад эмч амьсгалын аппарат зүүлгэн эхийн энгэрт тавьсан бөгөөд ихрүүд бие биенээ тэмтрэн хайсаар, эцэст нь гар барин, итгэл найдварыг биендээ түгээсэн байна. Кристен, Кристиана нарын энэхүү итгэл найдварын тухай өгүүлэх бичлэгийг тэдний ээж өнгөрөгч мягмар гарагт өөрийн фэйсбүүк хуудсанаа оруулжээ.

Ихрүүдийн бие одоогоор тайван байдалд хүрээгүй байгаа ч дэлхийн өнцөг булан бүрээс Эндед хаягласан урам зоригийн үгс болоод захидлууд ирсээр байгаа гэнэ.
www.mnb.mn