01.20

Кардашиан, Вэст нар ирээдүйнхээ талаар маргажээ

Олны анхаарлын төвд үргэлж өртдөг Кардашиан, Вэст нар ирээдүйн амьдралынхаа тухай маргалдсан тухай тэдний ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Реппер Канье Вэст эцэг хүний хувьд олон хүүхэдтэй болж, гэр бүлээ өргөтгөх хүсэлтэй байдаг аж. Харин түүний энэ саналыг Ким Кардашиан зөвшөөрсөнгүй.

Маргааны гол сурвалж юу гэвээс, хоёр хүүхдийн ээж Ким жирэмсний явцад хүндрэл их өгч байсан бөгөөд ахин хүүхэдтэй болбол ургийн аминд халтай байх болно гэдгийг эмч анхааруулж байсан юм. Тэгээд ч , Кимд хоёр хүүхэд хангалттай гэж үзэж байгаа.

Түүний энэ үйлдлийг нөхөр Вэст “шалтаг” гэж бодож байгаа бололтой, тэрбээр Кимыг өөрийн биеийн галбиртаа санаа зовж, ахин жирэмслэхийг хүсэхгүй байгаа гэж боддог гэнэ. Үнэхээр ч, Ким жирэмсэн байхдаа, ямар их зовж шаналж буйгаа цаг ямагт илэрхийлсээр ирсэн бөгөөд, биеийн жиндээ гойд сэтгэл дундуур байсан юм.

И.ЦЭНГЭЭ

PHOTONEWS.MN