01.20

Хойд Солонгост шартуулдаггүй архи бүтээжээ

Хойд Солонгосын эрдэмтэд шартуулдаггүй архи бүтээжээ. Пхеньян Таймс сонинд бичсэнээр “Koryo” гэх согтууруулах ундааны алкохолийн хэмжээ нь 30-40 хувь байдаг ч, уусны маргааш шартуулдаггүй гэдгээрээ онцлог байна. Энэхүү согтууруулах ундааны найрлагад эх орны хөрсөнд ургасан цагаан будаа, “инсам” гэж нэрлэгддэг хүн орхоодой ордог бөгөөд уламжлалт аргаар нэрж хийдэг аж.

Хойд Солонгосын мэдээллийн агентлагууд өөрийн улсад нь болсон шинэ шинэлэг бүхний талаархи мэдээллийг цаг алдалгүй дамжуулдаг билээ. Өнгөрсөн жил гэхэд ДОХ, САРС, МЕРС зэрэг халдварт хариадны эсрэг эрүүл мэндийн бэлдмэлийг хүн орхоодойноос гаргаж авсан талаархи мэдээллийг хүргэж байсан юм. 

Шартуулдаггүй архины амтны хувьд үндэсний амтыг хадгалсан төдийгүй яг зургаан настай хүн орхоодой найрлагад нь багтсан тул эрүүл мэндийн ач холбогдолтой байна. 

Мөн өндөр чанарын цагаан будааг нэрж үйлдвэрлэсэн тул шартуулна гэсэн ойлголт бараг үгүй гэнэ.  Дашрамд дурьдахад, ийм төрлийн чанарын дэвшил бүхий архийг бүтээсэн “Taedonggang” хүнсний үйлдвэрийг Хойд Солонгосын  залуу удирдагч үндэсний амтыг дэмжих чанарын медалиар  шагнасан ажээ.



Б.Даваа
Эх сурвалж: www.mminfo.mn