Олон нийтийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч МҮОНТ-ын нэвтрүүлэгч Д.Одзаяа хардалтын талаарх бодлоо хуваалцсан байна.
Д.Одзаяа "Хосуудын харилцаанд итгэлцэл хамгийн чухал.
Халамжилж, анхаарал тавих, бага зэргийн хардалт зэрэг байлгүй яахав, байх ч ёстой. Гэхдээ бүр пээээ гэмээр хартай хүмүүс байх юм... Нөхрөө найзуудтай нь уулзуулахгүй, эхнэрээ ангийнхантай нь ч уулзуулахгүй аль болох л гаргахгүй хорьчих санаатай, шалгаастай...
Хүн ер нь хүнийг хууръя гэвэл хэзээ ч хаана ч яаж ч хуурч болно харин хуурахгүй гэвэл боломжтой байсан ч хуурдаггүй л байхгүй юу... Нэгэнт л 24 цаг хамт байж чадахгүйгээс хойш мөн бие биедээ хайртай л юм бол хайртдаа, хайрандаа итгэж сурах хэрэгтэй... Эргүүлээд итгэлийг нь алдахгүй байх хэрэгтэй...
Ер нь тэгээд хүний сэтгэлийг тогтоож чадахгүй юм бол биеийг нь тогтоогоод хаагаад хориод яах ч билээ..." гэжээ.
www.mnews.mn