01.21

Худал зараар Малайз улсад хүн худалддаг байсан этгээдүүдийг барьжээ

Монгол охид бүсгүйчүүдийг Малайз улсын Куала Лумпур хотод байрлах нэр бүхий зочид буудал, массажны газруудад бэлгийн мөлжлөгт оруулах хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан сүлжээг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж эхэллээ. 
Сэжигтэй этгээдүүд нь хохирогчдын тийзийг Малайз улсаас захиалан Улаанбаатар-Куала-Лумпур хот хүртэлх зардлыг гаргаж, улмаар электорн тасалбарыг Монгол дахь зуучлагч этгээдээр дамжуулан хохирогчдод өгдөг байсан нь хохирогчдын мэдүүлгээр тогтоогдсон. 
Дээрх этгээдүүд 2015 оны 3-р сараас хойш нийт гурван удаагийн тээвэрлэлтээр Монгол улсын 12 эмэгтэйг “Өндөр цалинтай ажилд оруулна” гэсэн нэрээр Малайз улс руу хил давуулан худалдаалан, зуучлалын хөлсөнд 500.000-2.00.0000 сая орчим төгрөгийн урамшуулал бэлэн авдаг байсан байж болзошгүй байдал тогтоогдож байна. 
Хохирогчдыг Улаанбаатар хотод амьдардаг “Б” гэгч хариуцан гүйцэтгэж, Монгол улсын иргэн “Н” Малайз улсад хохирогчдыг ирэх үед хүлээн авч охид, эмэгтэйчүүдийг цааш нь Малайз улсын иргэн “А” гэгчид шилжүүлэн биеэ үнэлэх үйлчилгээ үзүүлдэг зочид буудал, саун массажны газруудад аваачиж, бэлгийн мөлжлөгт оруулах нь тогтоогдсон. 
Одоогийн байдлаар 1983-1996 онд төрсөн нийт 12 хохирогчийг тогтоож, Захиалагч “Н”-ийг 2016-01 сард Малайз улс руу буцахаар онгоцны тасалбараа захиалан явах гэж байх үед нь Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрээс сэжигтэй этгээд “Б”-г 2016-01-11ний өдөр Улаанбаатар хотын ЧИнгэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус баривчилж, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 р зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

www.TOP.mn