Чингэлтэй дүүргээс өнгөрөгч 2015 оныг ‘’Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
Энэ хүрээнд олон арга хэмжээ, төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөж, үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллажээ. Тэдгээрээс дурдвал 16 дугаар хороо жишиг авто замтай болсон, 13, 12 дугаар хороог чулуун замаар холбосон зэрэг бүтээн байгуулалтыг хийсэн байна.
2016 онд мөн томоохон бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөсөн ба хаан банкны уулзвараас Дэнжийн 1000 руу давах хэсгийг байгалийн чулуун замтай болгох, 89-90 дүгээр гудамжны гудамжны цахилгааны хүчдлийг сайжруулах, 150 ортой хүүхдийн цэцэрлэг, сургууль цэцэрлэгийн цогцолбор байгуулах зэрэг томоохон ажлууд хийгдэх аж.
www.ubs.mn