01.21

Капитал банкны удирдлагуудтай холбоотой худал мэдээлэл тараажээ

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны өдөр зарим сошиал медиа болоод сайтуудаар ““Капитал банк”-ны захирал бусадтай бүлэглэн хадгаламж эзэмшигчдийн мөнгийг завшсан гэв” гэх гарчигтай мэдээлэл цацагдсан. Тус мэдээлэлд “Капитал банкны захирал Ундармаа өөрийн “итгэлт цэрэг” болох санхүү хариуцсан захирал Б.Янжин, түүний хүү У.Эрдэнэзул нарыг толгойлуулан дансны аргаар хадгаламж эзэмшигчдийн мөнгийг “угаадаг” хэмээн худал гүтгэлгийн чанартай мэдээлэл нийтлэгджээ. Цаашлаад уг асуудалд Олимпийн хорооны Үндэсний допингийн газрын нарийн бичгийн дарга Т.Хатанбаатар, “Кредит монгол” ББСБ-ын зээлийн газрын захирал асан Цэдэнсодном нарын нэр ч дурьдагдсан юм. Харин энэхүү мэдээллийг нягталж үзэхэд ор үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл байжээ.

www.TOP.mn