Мэргэжлээс үл шалтгаалан хүний амьдралд өөрийнхөө авьяасыг нээх, амжилтад хүрэх боломж олддог. “Үл таних эмэгтэй” кино нь энэ бүсгүйд тийм боломж өгсөн болов уу. Тус киноны Зулцэцэгийн дүрээр олонд танигдсан жүжигчин О.Долгор өөрийн амьдрал, уран бүтээлээ гайхалтай хослуулж чаддаг нэгэн гэнэ.
Олны танил хүн дэгжин, гадаад төрхдөө анхаарал хандуулдаг гэсэн ойлголтыг өөрчилсөн. Түүнийг “Нүүрээ нэг их будаж, элдэв чамин хээнцэр зүйл хэрэглэдэггүй ч цаанаа л намбалаг, сэтгэл татам бүсгүй дээ” хэмээх хүмүүс цөөнгүй.
Цахим хуудастаа үе үехэн өөрийнхөө тухай мэдээллийг зургаар хүргэдэг тэрбээр нөхрийнхөө нүцгэлсэн киноны постерыг оруулав.
Харин наана нь сууж буй эмэгтэй О.Долгор мөн биш хэмээн сошал ертөнцийнх нь мэтгэлцэж байна. Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл "LOVERS" хэмээх уран сайхны кино тун удахгүй та бидний хүртээл болох гэж буй. Ямартаа ч эрэгтэй жүжигчдээс өмнө нь бүрэн нүцгэлж байгаагүй. Тэгвэл энэ эрс шийдэмгий алхамыг жүжигчин Э.Чинзориг гаргаж байгаа бололтой.

www.ubs.mn