Шатахуун түгээгч зарим компаниуд үнээ бууруулж эхэлсэн байна. Тодруулбал, M-Oil групп, Петровис зэрэг компаниуд шатахууны үнээ 100-150 төгрөгөөр бууруулсан гэдэгээ мэдэгдлээ.
Учир нь Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд шатахууны үнэ доод тал нь 150 төгрөгөөр буух боломж бий тухай мэдээлэл хийж байсан. Улмаар шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлснээр эхнээсээ үнээ буулгах үйлдлийг хийж байгаа аж.
www.paparatsi.mn