01.23

Мөсөн тээвэр хийхийг хоригложээ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар хуралдаж мөсөн тээврийг хоригложээ. Мөсний зузаан 65-70 см байгаа учраас дээрх шийдвэрийг гаргаж иргэдийг анхааралтай байхыг сэрэмжлүүлсэн байна. Тус аймгийн 12 суманд өвөлжилт хүндэрсэн байна. Онцгой байддын газраас мэдээлж буйгаар улсын хэмжээнд нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүл тогтсон, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь- Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 740 см-т хүрээд байгаа аж.

www.TOP.mn