01.23

Цэнхэр дэлгэцийн карьер

Анх урлагийнхнаас МУГЖ, дуучин Т.Баясгалан “Эх орон” телевизийг нэгэн үе удирдан толгойлж байсан нь бий. Үүний араас “Sweetymotion” хамтлагийн ахлагч Э.Ганболор өнгөрсөн оноос эхлэн “Шинэ дэлхий” телевизийн бааз суурин дээр боссон “VTV” телевизийг толгойлох болсон. Тэгвэл энэ оны эхэнд Төрийн соёрхолт, дуучин Д.Болд өөрийн “Channel 11” нэртэй телевизийнхээ үүд хаалгыг албан ёсоор нээжээ. Туршилтаар тодорхой хугацаанд эфир нь гарч байсан тус телевизийг зарим үзэгчид сонгуулийн хүрээнд л нээгдэж байгаа биз дээ хэмээн хардаж байсан нь үнэн. Тэгвэл учир ийнхүү тайлагдаж, Д.Болд шинэ салбарт хүч үзэх нь ээ. “Соёлын довтолгоо” хэмээх уриан дор уран бүтээлүүдээ гаргахаар төлөвлөж буй тэдний хамт олон хамгийн гол нь үзэгчдэд сэтгэлийн болон мэлмийн таашаалыг өгөхөөр зорьж буй гэнэ.

www.ubs.mn