01.23

Солонгос дахь эмнэлэг С.Эрдэнийг төлбөрөө хийлгүй удсан гэж шүүхэд шилжүүлэх болжээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж олон нийтийг цочирдуулсан. Тэрбээр компанийнхаа 200 гаруй ажилтныг БНХАУ-ын компанид шилжүүлэхийг эсэргүүцэн өөрийгөө шатаасан юм. Ингээд 40 хувийн түлэгдэлтэй ГССҮТ-д эмчлүүлж байхад С.Эрдэнэ БНСУ-ыг зорьсон бөгөөд арьс нөхөх хагалгаанд орсноос гадна бусад эмчилгээгээ хийлгэж байгаа аж. "Эрдэнэс Тавантолгой" компаниас С.Эрдэнийн эмчилгээний зардалд 130 сая төгрөг өгчээ гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гараад байсан. Яг үнэндээ бол Эрдэнэс Тавантолгой компанийнхан амласан мөнгөө өгөлгүй багахан хэмжээний төлбөр шилжүүлээд ор сураггүй алга болжээ.

Ч.Сайханбилэг С.Эрдэний эмчилгээний зардлыг шийдсэн гэчихээд хулхиджээ, Солонгос дахь эмнэлэг С.Эрдэнийг төлбөрөө хийлгүй удсан гэж шүүхэд шилжүүлэх болсон байна. 

www.top.mn