01.23

АНУ-ын Арми дэлхийг хэрхэн хянадаг вэ?

АНУ-ыг дэлхийн цагдаа гэдэг нь үнэн бөгөөд түүний зэвсэгт хүч дэлхийн бүх цэгт хүрэх чадвартай байдаг аж.

Америкийн эрх ашигийг хамгаалахын тулд АНУ-ын батлан хамгаалах яам дэлхийг зургаан бүсэд хуваасан, мөн газар зүйн бус гурав, нийт есөн командын төвтэй байдаг гэнэ.

Эдгээр есөн командын төвөөрөө дамжуулан тэд дэлхийг бүхэлд нь хором бүрт хянаж байдаг.

Газар зүйн командын бүсүүдэд

USAFRICOM, Египетээс бусад Африк тивийг бүхэлд нь хянах штаб, төв нь Германы Штутгарт хотод байдаг, 2,000 хүнтэй.
USCENTCOM, Ойрх Дорнод, Төв Азийг хамарсан хянах штаб, төв нь Флоридагийн Тампад байдаг.
USEUCOM, Европ тив, Оросыг бүхэлд нь хянах штаб, Германы Штутгарт хотод төв штаб нь байрладаг.
USNORTHCOM, АНУ, Канад, Мексик, Аляск болон түүнийг хүрээлсэн далайн бүсийг хянадаг штаб, Колорадо мужийн Спрингст төвтэй.
USPACOM, Зүүн Ази, Номхон далайг хамарсан хамгийн том штаб, АНУ-ын баруун эргээс Энэтхэг, Хойд туйлаас Өмнөд туйл хүртэл газрыг хамардаг, төв нь Хавайн Хонолулуд байрладаг, 36,000 албан хаагчтай.
USSOUTHCOM, Төв, Өмнөд Америк, Карибын сав газрыг хянадаг штаб, Флоридагийн Доралд төвтэй, 1,200 албан хаагчтай.

Газарзүйн бус коммандын гурван бүсэд USSOCOM (Operations Command), USSTRATCOM (Strategic Command), USTRANSCOM (Transportaion Command) тус тус багтдаг бөгөөд төв штабууд нь АНУ-д байрладаг байна.

 

Эх сурвалж: Business Insider